﻿ХVНИЙ ЭРХИЙН ТVГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ
ОРШИЛ
Хvн тєрєлхтєний гэр бvлийн бvх гишvvнд угаас заяасан нэр тєр болон тэдний тэгш, салшгvй эрхийг хvлээн зєвшєєрєх нь эрх чєлєє, шударга ёс, бvх нийтийн энх тайвны vндэс мєнийг иш vндэс болгон, 

хvний эрхийг vл тоомсорлох, басамжлах нь зон олны жигшлийг тєрvvлсэн балмад vлйдэлд хvргэж байсан бєгєєд хvмvvс vг хэл, итгэл vнэмшилтэй байх, эрх ёєлєєтэй, айх аюулгvй, гачигдал зовлонгvй дэлхий ертєнцийг бий болгох нь хvн ардын эрхэм дээд эрмэлзлэл мєн хэмээн vзэж, 

хvмvvс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг єєрийн эрхгvй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хvргэхгvйн тулд хvний эрхийг хуулиар хамгаалах нь зайлшгvй чухал гэдгийг анхааран, 

улс тvмний хооронд нєхєрсєг харилцаа хєгжvvлэхэд тус дєхєм vзvvлэх шаардлагатайг харгалзан,

Нэгдсэн Vндэстний Байгууллагад нэгдсэн улс тvмэн хvний vндсэн эрх, бие хvний нэр тєр, vнэ хvндийг сахин хамгаалах, эрэгтэй, эмэгтэйчvvдийн тэгш эрхэд итгэл тєгс байгаагаа Дvрэмдээ нотолж, улам єргєн эрх ёєлєєт нєхцєлд нийгмийн дэвшил, амьдралын нєхцлийг сайжруулахад дєхєм vзvvлэхээр шийдвэрлэснийг харгалзан,

Гишvvн улсууд Нэгдсэн Vндэстний Байгууллагатай хамтран хvний эрх, vндсэн эрх чєлєєг нийтээр хvндлэн сахиулахад тус дєхєм vзvvлэх vvрэг авсныг vндэслэн,

 энэхvv vvргийг бvрэн биелvvлэхэд хvний эрх, эрх чєлєєний мєн чанарыг нэгэн мєр ойлгох явдал нэн их ач холбогдолтойг харгалзан,

Ерєнхий Ассамблей,

Хvний эрхийн энэхvv тvгээмэл Тунхаглалыг дэлхийн бvх улс тvмэн, бvх улс орон зорилтоо болгон дэвшvvлж, хvн бvр, нийгмийн нэгж байгууллага болгон энэхvv зорилтыг биелvvлэхийн тулд эл Тунхаглалын vзэл санааг тvгээн дэлгэрvvлэх замаар эдгээр эрх, эрх чєлєєг хvндэтгэн мєрдєх явдалд дєхєм vзvvлэх, vндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга замаар хvний эрх, эрх чєлєєг Нэгдсэн Vндэстний Байгууллагын гишvvн улс орны ард тvмэн, тэдгээр улсын эрх мэдэлд байгаа нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард олны аль алинаар нь зохих ёсоор зєвшєєрvvлэн хэрэгжvvлэхийг зарлан тунхаглаж байна


Нэгдvгээр зvйл

Хvн бvр тєрж мэндлэхэд эрх чєлєєтэй, адилхан нэр тєртэй, ижил эрхтэй байдаг. Оюун ухаан, нандин чанар заяасан хvн гэгч єєр хоорондоо ахан дvvгийн vзэл санаагаар харьцах учиртай.

Хоёрдугаар зvйл

Хvн бvр энэ Тунхаглалд заасан бvхий л эрх, эрх чєлєєг ямар ч ялгаваргvйгээр, яс vндэс, арьс єнгє, хvйс, хэл, шашин шvтлэг, улс тєрийн болон бусад vзэл бодол, vндэсний буюу нийгмийн гарал, эд хєрєнгийн байдал, язгуур угсаа, бусад ялгааг эс харгалзан адилхан эдлэх ёстой. Мєн тvvнчлэн тухайн хvний харъяалдаг улс орон буюу нутаг дэвсгэрийн улс тєр, эрх зvйн буюу олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тэрхvv нутаг дэвсгэр нь тусгаар тогтносон, бусдын асрамжид байгаа, єєртєє захиргаагvй буюу бvрэн эрхт байдал нь єєр ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан, хvнийг ялгаварлаж vл болно.

Гуравдугаар зvйл

	Хvн бvр амьд явах, эрх чєлєєтэй байх, халдашгvй дархан байх эрхтэй.

Дєрєвдvгээр зvйл

	Хэнийг ч боолчлол буюу бусдын эрхшээлд байлгах ёсгvй, боолчлол болон боолын худалдааны бvх тєрлийг хориглоно.

Тавдугаар зvйл

	Хэнд ч эрvv шvvлт тулгах буюу хэрцгий, хvний ёсноос гадуур эсхvл нэр тєрийг нь доромжлон харьцах, шийтгэхийг хориглоно.

Зургадугаар зvйл

Хvн бvр хаана ч байсан эрх зvйн этгээд байх эрхээ хvлээн зєвшєєрvvлэх эрхтэй.

Долдугаар зvйл

Хvн бvр хуулийн ємнє адил тэгш бєгєєд ямар ч ялгаваргvйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хvн бvр энэхvv Тунхаглалд харшлах аливаа vйлдэл, ялгаварлан гадуурхах явдал, тэгэж ялгаварлан гадуурхах аливаа тухиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй

Наймдугаар зvйл 

Vндсэн хууль, бусад хуулиар олгосон эрх нь зєрчигдвєл хvн бvр эрх мэдэл бvхий vндэсний шvvхээр эрхээ бvрэн сэргээн тогтоолгох эрхтэй.

Есдvгээр зvйл

Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хєєн зайлуулах ёсгvй. 

Аравдугаар зvйл
 
Хvн бvр эрх, vvргээ тодорхойлуулах, эрvvгийн ял тулгавал тэр нь хир зэрэг vндэслэлтэй болохыг тогтоолгохын тулд тухайн хэргийг бvрн тэгш эрхийн vндсэн дээр, ил од байдлаар, шударга ёсны бvх шаардлагын дагуу бусдын нєлєєнд автагдаагvй, гагцхvv хуулинд захирагдах шvvхээр шийдвэрлvvлэх эрхтэй.

Арван нэгдvгээр зvйл 

1. Гэмт хэрэгт яллагдаж буй хvн бvр єєрт нь тулгасан хэргийг ємгєєлvvлэх буюу єєрєє ємгєєлєх бvрэн боломжтойгоор шvvх хурлаар ил хэлэлцэн таслаж, хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдох хvртэл гэм буруугvй гэж тооцогдох эрхтэй.
 
2. Тухайн vед vндэсний хууль тогтоомж буюу олон улсын эрх зvйн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа vйлдэл хийсэн буюу хийгээгvйг vндэслэж хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгvй. Тvvнёлэн гэмт хэрэг гарсан тэр vед ногдуулж болох байснаас илvv хvнд ял тохоож болохгvй. 


Арван хоёрдугаар зvйл 

Хэний ч хувийн болон гэр бvлийн амьдралд хєндлєнгєєс дур мэдэн оролцох, орон байрны халдашгvй байдал, захидал харилцааны нь нууц, эсвэл нэр тєр, алдар хvндэд нь дураар халдах ёсгvй. 
Тэгж оролцох, тийнхvv халдах гэвэл хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.

Арван гуравдугаар зvйл

1.	Хэн ч бай улс орны дотор чєлєєтэй зорчих, оршин суух газраа чєлєєтэй сонгон авах эрхтэй. 

2.	Хэн ч бай аль ч улс орныг, тvvний дотор эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй. 

Арван дєрєвдvгээр зvйл 

1.	Хэн боловё мєрдєлт мєшгєлтєєс зугтаж єєр улс оронд орогнох боломжийг эрэлхийлэх, тийнхvv орогнох эрхтэй. 

2.	Улс тєрийн бус гэмт хэрэг vйлдсэн, эсвэл Нэгдсэн Vндэстний Байгууллагын зорилго, зарчимд харш хэрэг vйлдсэний улмаас зайлшгvй мєрдєгдєж буй тохиолдолд дээрх эрхийг эдэлж vл болно. 

Арван тавдугаар зvйл 

1.	Хvн бvр иргэний харъяалалтай байх эрхтэй. 

2.	Аль ч хvний иргэний харъяаллыг буюу харъяаллаа єєрчлєх эрхийг дур мэдэн хасах ёсгvй. 

Арван зургадугаар зvйл 

1.	Насанд хvрсэн эрэгтэй, эмэгтэй хvмvvс арьс єнгє, яс vндэс, ш